Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн 200 гаруй алба хаагч, ажилчдад Зөрчлийн тухай хууль болон хууль хэрэглээний талаар сургалт, мэдээлэл хийлээ.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Чанцалнямтай “Прокурорын байгууллагад хүсэлт, гомдол гаргахад юуг анхаарах вэ?” сэдвээр ярилцлаа.
Энэ төрлийн зөрчлийн 82 орчим хувь нь согтуугаар үйлдэгдсэн бөгөөд дүүргийн 1, 2, 4, 7, 9, 26, 33, 41 дүгээр хороодод хамгийн их гарсан тул дээрх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахаар болсон байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилтийг дүүргийн хэмжээнд гэнэтийн болон төлөвлөгөөт байдлаар шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, тодорхой үр дүнд хүрээд байна.
Мөн үеэр зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтнуудад “Татварын хууль зөрчих зөрчил, түүнийг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал”, “Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулахад анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгуулав.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Сонгинхайрхан дүүргийн прокурорын газраас дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Татварын хэлтэс, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран “Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах, Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, хорих ангиас суллагдсан этгээдүүдэд ажил зуулчлах” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр дээрх байгууллагын алба хаагчид нийт 200 орчим иргэнд мэдээ мэдээлэл, хууль, эрх зүйн зөвлөгөө өгсөн ба ажилтан, ажил олгогчийг холбон зуучлах ажлыг хийсэн байна. Тодруулбал, “Номин Холдинг”, “Алтан жолоо импекс”, “Монос хүнс” ХХК, Сонгинохайрхан дүүргийн “Тохижилт үйлчилгээний төв”, “Айс марк” ХХК, “Буян холдинг”, “Мон цемент бьюлдинг”, “Зорчигч тээвэр-3” ХХК, “Шунхлай” ХХК зэрэг ажил олгогч байгууллагуудад зорилтод бүлгийн 30 иргэн ажлын байранд зуучлагджээ.
Согтууруулах ундаа, мансууруулах бодис түүний үр нөлөө, хор уршиг сэдэвт сургалтыг зохион байгуулжээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн газрын удирдлага, албан хаагчдыг оролцуулан “Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй ажил, хүрсэн үр дүнгийн талаар хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож ажиллажээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын чиглэрээр авч хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар зөвлөгөөнд оролцогчдод мэдээлэл өгч, цаашид анхаарах асуудлаар харилцан санал солилцсон байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Хүний эрхийн үндэсний комисстой хамтран сургалт зохион байгууллаа.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Хүний эрхийн үндэсний комисстой хамтран тус дүүргийн Цагдаагийн газрын алба хаагчид болон прокуроруудад “Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газар