Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2026 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дүүргийн төрийн албан хаагч нарт “Авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоожмийг тайлбарлан таниулах, соён гэгээрүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хорооны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү “Төрийн албан хаагчийн ёс зүйн бодлого, үйл ажиллагаа”, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, Соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт явууллаа.
Сургалтад тус дүүргийн Засаг даргын тамгын газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд, хороодын Засаг дарга, Цагдаагийн газрын албан хаагчид, төрийн захиргааны байгууллагын ажилчид зэрэг 100 орчим төрийн албан хаагч хамрагдсан.
Тус сургалтаар төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мөн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө.
Улсын Ерөнхий Прокурорын Газар