“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ СЭДЭВТ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

A- A A+
“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ СЭДЭВТ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс болон дүүргийн Цагдаагийн газар хамтран 2026 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд холбогдох байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон прокурорын газрын ахлах болон хяналтын прокурорууд, дүүргийн цагдаагийн газрын хүүхэд, гэр бүлийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд, хорооны хэсгийн байцаагчид, хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн хүүхдийн эрхийн улсын байцаагч, хүүхэд гэр, бүлийн нийгмийн ажилтан нарын нийт 85 ажилтан, албан хаагчид оролцлоо.

Хэлэлцүүлгээр гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, зөрчил, гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагаанд анхаарах асуудлуудыг хөндөж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон талуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар харилцан санал солилцлоо.

Мөн энэ үеэр дүүргийн прокурорын газраас “гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, гэмт хэргийн тоон үзүүлэлт, цаашид анхаарах зүйл” сэдвээр мэдээлэл хийлээ.