Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар, тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдөр”-ийг угтан зохион байгуулсан “Өсвөр үе-Бидний ирээдүй” арга хэмжээнд оролцлоо.
Арга хэмжээний үеэр Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад хууль эрхзүйн мэдлэг олгох, зөвлөгөө мэдээлэл өглөө. Тухайлбал, өсвөр насныхны дунд зонхилон тохиолддог гэмт хэрэг, зөрчил, цахим орчны аюулгүй байдал болон үе тэнгийн дээрэлхэлтээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжүүдийг өглөө.
Мөн энэ үеэр Прокурорын байгууллагаас улсын хэмжээнд зохион байгуулж буй “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний талаар, хүрээлэн байгаа орчноо хайрлан хамгаалахын ач холбогдлыг таниулах зорилгоор яриа таниулга хийлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар