СУРАГЧДАД ХОРТ ЗУРШЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР МЭДЭЭЛЭЛ ӨГЧЭЭ

A- A A+
СУРАГЧДАД ХОРТ ЗУРШЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР МЭДЭЭЛЭЛ ӨГЧЭЭ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар тус дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтэстэй хамтран “Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, түүний хор хөнөөлийг таниулах” сургалтыг ахлах ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.

Сургалтаар хорт зуршил гэж юу болох, эрүүл мэнд болон хууль эрх зүйн ямар сөрөг үр дагаварт хүргэж болохыг тайлбарлаж, сурагчдын сонирхсон асуултад хариулжээ.  

Сургалтад тус дүүргийн Ерөнхий боловсролын 22 сургуулийн ахлах ангийн 84 бүлгийн 2700 гаруй сурагч хамрагдсан байна.