ДОТООДЫН ЦЭРГИЙН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
ДОТООДЫН ЦЭРГИЙН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Дотоодын цэргийн 05 дугаар ангийн  зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудтай уулзалт хийж, хууль хэрэглээний асуудлаар санал солилцлоо.  

Тодруулбал, эрх бүхий албан тушаалтнуудаас гаргадаг нийтлэг алдаа, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангаж ажиллах талаар үүрэг өгсөн байна.

Тус арга хэмжээнд 40 орчим эрх бүхий албан хаагч оролцлоо.